Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн дөрвөн ангийн хичээлийг гахайн хавдрын халдвар тархсантай холбоотойгоор сар шинэ дуустал зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоосон ангиудын сурагчид хичээлдээ явж эхэлсэн байна. Хөл хорио тогтоосон өдрүүдэд сурагчдын хичээлийг онлайнаар явуулж байсан тул хичээл хоцрогдол бага байгаа аж.
Д.Жаргалсүрэн