“Оскар” шагналаа гардуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Оскар” шагналаа гардуулж эхэллээ

Америкийн кино академийн 84 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж буй жүжигчин Билли Кристал тайзнаа гарч, “Саятнууд нэгэндээ алтан баримал бэлэглэж буйг харахаас өөр дэлхийн эдийн засгийн хямралаас ангид байх боломж байхгүй” гэж хошигножээ. Билли шилдэг уран бүтээлд нэр дэвшсэн кинонуудыг зарлаж байгаа нь яг л “Мангасуудын компани” хүүхэлдэйн кинонд гардаг Майк Вазовскийг санагдуулж байна гэж киночид түүнийг даапаалж байгаа гэнэ. 84 дэх удаагийн “Оскар”-ын эхний шагналыг гардуулахаар тайзнаа алдарт Том Хэнкс гарч иржээ. Тэрбээр шилдэг зураг авалттай киноны шагналыг “Хюго” киноны уран бүтээлч Роберт Ричардсонд гардуулсан байна.

Н.Энх 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж