Ч.Амарболдыг дарамталсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Ч.Амарболдыг дарамталсан уу?

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амь насаа алдсан, түүнээс дөрөв нь галт зэвсгийн суманд оногдсон хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох тов гараад байсан юм.

Баттай эх сурвалжийн мэдээгээр Ч.Амарболдын өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшилж магадгүй байгаа гэнэ. Мөн Ч.Амарболд онц байдлын үеэр хэн ямар тушаал өгсөн талаар “Монгол ньюс”-ийн Мэдээллийн төвд мэдээлэл хийх гэсэн боловч дарамт учирч буй тул арга буюу цуцалсан сурагтай байна. Тэрбээр өөр газар мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж