Ираны найруулагч Ашкар Фарадийн бүтээл “Салан тусгаарлалт” кино гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Оскарын шагнал хүртлээ. Иранчуудын хувьд анх удаа энэхүү шагналыг гардаж байгаа нь энэ билээ. Өмнө нь 1997 онд “Диваажингийн хүүхдүүд” кино тус орноос Кино академийн шагналд нэр дэвшиж байсан ч тэр жил Италийн “Амьдрал сайхан” кино Оскарын эзэн болсон юм.
Одоогийн байдлаар Оскарын 11 төрөлд алтан цомын эзэд тодроод байна. Найруулга, дууны чимэглэл зэрэг дөрвөн ч төрөлд Оскарын баримал гардаад байгаа “Хюго” кино амжилтаараа тэргүүлж байна. Харин шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг Октавия Спенсер “Тусламж” киногоороо хүртлээ. “Төмөр хатагтай” киноны нүүр будалтын төрөлд Академийн шагналыг одоогоор хүртээд байна.