Бүх оддын тоглолтод өрнөдийн одод илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Бүх оддын тоглолтод өрнөдийн одод илүүрхлээ

NBA-ын 2012 Бүх оддын тоглолт Орландо хотын "Amway Center"-т дөнгөж сая өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн спортын өнгө төрхийг илтгэгч дэлхийн хамгийн хүчирхэг лигийн 61 дэх удаагийн Бүх оддын тоглолтод энэ удаад Коби Брайнт, Крис Пол, Кевин Дурант Блейк Гриффин нарын шилдэг оддыг нэгтгэсэн өрнөд бүсийнхэн 152:149 /39:28, 49:41, 36:43, 28:37/ харьцаатай ялалт байгууллаа. Бүх оддын тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг “Оклахома Сити Тандер” багийн довтлогч Кевин Дурант хүртэв. Онлайн санал асуулгаар 1,345,566 хүний санал авснаар Бүх оддын тоглолтод оролцох эрхтэй болсон Дурант тоглолтын туршид 36 оноо авчээ.

Тоглолтын статистик үзүүлэлтийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж