Монголын Хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох давтан шалгалт гуравдугаар сарын 5-ны 15.00 цагт болох гэж байна. Энэ нь нэгдүгээр сарын 30-нд болсон шалгалтын давтан шалгалт юм. Эхний шалгалтад 30 хүн орсноос 13 нь тэнцсэн байна. Хөрөнгийн зах зээл дээр ажиллах, хөл тавих сонирхолтой брокер, дилерийн ажилтнууд эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны сургалтанд сууж, Монголын хөрөнгийн бирж дээр ийнхүү шалгалт өгдөг ажээ. Шалгалтанд оролцогсод брокерын компанид ажилладаг байх ёстой гэнэ. Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны арилжаанд оролцохын өмнөх энэхүү шалгалтыг гурван жилийн өмнөөс эхлэн авч эхэлсэн бөгөөд ихэнхдээ жилд хоёр удаа болдог байна.
У.Болор