УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /АБГББХ/-ноос өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. БНАЛАУ-ын парламент Үндэсний ассамблейн дарга хатагтай П.Яподу тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж байгаатай холбоотойгоор мэдээллийг хойшлуулсан аж. УИХ-ын намрын чуулган завсарласан тул өнгөрсөн хугацаанд тус байнгын хорооноос хэчнээн хууль тогтоолын төсөл хэлэлцэн, УИХ-аар батлуулсан талаарх мэдээллийг тус байнгын хорооноос өгөх байсан юм.
Ш.Чимэг