
Эдгээр онуудад Латин Америкаас гаралтай хүмүүсийн бакалаврын зэрэг 80 хувиар өсөн 2,1-3,8 сая болжээ. Тэгэхдээ харьцангүй үзүүлэлтээр энэ төвшинг өндөр гэж болохгүй. Энэ бүлгийн төлөөлөгчдийн 11,1 хувь 2001 онд бакалаврын зэрэгтэй байсан бол 2011 онд тэр хувь нь 14,1 болсон байна.
Африк гаралтай америкчуудын дунд энэ хугацаанд бакалавруудын тоо 15,7-19,9 хувь болон өсчээ. Латин Америкаас гаралгүй цагаан арьснуудын бакалаврын төвшин 28,7- 34 хувь болон нэмэгдсэн байв. АНУ-ын хамгийн боловсролтой үндэснүүдийн бүлэг нь Ази гаралтай хүмүүс бөгөөд тэдний дунд бакалаврын зэрэгтэй нь 50,3 хувь болжээ.
Ш.Мягмар