Малын хорогдол 7,521,175 толгойд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Малын хорогдол 7,521,175 толгойд хүрлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр өчигдрийн байдлаар улсын хэмжээнд хорогдсон малын тоо 7 сая 521 мянга 175 толгойд хүрчээ. Үүнээс хамгийн бага хорогдсон нь тэмээ бөгөөд 5110, адуу-250 мянга 392, үхэр 411 мянга 488, хонь 3 сая 77 мянга 909, ямаа хамгийн их буюу 3 сая 776 мянга 276 хорогдсон байна. Үүнийг өмнөх өдөртэй нь харьцуулбал 124 мянга 611 толгой малаар нэмэгдсэн аж. Хаврын тарчиг үед малын хорогдол өдөрт л гэхэд 120 орчим мянгаар нэмэгдэж буй нь нийт малтай харьцуулахад ихээхэн хэмжээний хохирол амсах нь тодорхой болжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж