Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт нийтлэв. Хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заажээ.
Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын нарийн бичгийн дарга нарын газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх ямба, дархан эрхийн тухай Конвенц соёрхон батлах тухай, Тогтвортой амьжиргаа-II төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудийг тус тус нийтэллээ.
Монгол Улсын Их Хурлын тогтоолоор зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж гишүүдийг баталлаа. Мөн дэд хорооны бүрэлдэхүүнийг баталсан, дарга нарыг сонгосон тогтоолыг нийтэллээ.
Энэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Эмхтгэлийн шинэ дугаарт, “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор ”Монгол тууль” хөтөлбөрийг баталсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг нийтэллээ.
Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэллээ.
2012-2-27