Жолоочгүй машинд зориулсан Nevada мужийн зам

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Жолоочгүй машинд зориулсан Nevada мужийн зам

Америкийн нэгдсэн улсын Nevada муж дахь зарим замуудыг жолоочгүй буюу
роботон машинууд явахад бэлэн болгожээ. 2-р сарын эхээр Nevada мужийн
хууль зүйн коммисс мужийнхаа автоматжуулсан машины замыг шалгалт хийн
баталсан байна. Эдгээр машинууд робот гэхээсээ илүү улирдлагын нэмэлт
системтэй машин гэсэн үг юм. Иймээс тус зам дээр ямар ч компани өөрсдийн
автомат жолоодлогын системийг туршиж үзэх боломжтой. Анхны туршилт
хийсэн компани нь Google болоод байна.
Google-ийн тухайн системийг ямар ч тээврийн хэрэгсэл дээр суулгах
боломжтой, Google өөрсдийн систем дээрээ удаан хугацаанд ажилласны эцэст
өнгөрөгч жилийн сүүлчээр патентаа авсан байна. Энэхүү системийг авто
тээврийн ослыг эрс бууруулна хэмээн Google компаныхан үзэж байгаа бөгөөд
Nevada мужинханд өөрсдийн системийг туршиж үзэх боломжийг олгосонд
баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тус систем нь шинэхэн технологи бөгөөд
аюулгүй байдал болон хүний тав тухийг бүрэн хангаж байгаа учраас
ирээдүйд нилээдгүй хэрэглэгдэх төлөвтэй байна. Тухайн системийг
суулгасан тээврийн хэрэгслийг шалгахдаа дор хаяж дотор нь 2 хянагч суух
шаардлагатай. Ганц зорчигчтой (заавал насанд хүрсэн машин жолоодох
чадвартай хүн) тохиолдолд тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг хангаж байвал ногоон үнэмлэх олгох юм байна.

Видео бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

http://kiddotech.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж