Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ

Европын цуврал тэмцээнд оролцохоор энэ сарын эхээр хилийн дээс алхсан Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрөгч амралтын өдрөөр буурал тив дэх сүүлийн тэмцээндээ зодоглов. Бага дэлхийн аварга гэгддэг Парисын “Их дуулга”-аас гараагаа эхэлсэн тамирчид Францаас Унгар, Австрийг зорьж, “Дэлхийн цом”-д барилдаад, улмаар Германы Дюссельдорф хотноо болсон гран-при тэмцээнд оролцсон юм. Харин өнгөрөгч амралтын өдрөөр Польшийн Варшавт эмэгтэйчүүдийн, Чехийн нийслэл Прагт эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн боллоо.

Чехэд болсон “Дэлхийн цом”-д 74 орны 392 тамирчин зодогложээ. Монголын багийн тухайд долоон жинд 17 тамирчнаа сойсноос -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн мөнгө, 60 кг-д Ч.Болдбаатар, 81 кг-д О.Ууганбаатар нар хүрэл медаль хүртэж, Г.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/ нар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д Монголын таван жүдоч барилдсан. Дэлхийн 52 орны 256 жүдоч зодоглосон тус тэмцээнээс 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа мөнгөн медаль хүртэж, Европын цувралаас гурав дахь медалиа зүүсэн юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж