Лаосын Үндэсний ассамблейн даргыг хүндэтгэн угтана | News.MN

Лаосын Үндэсний ассамблейн даргыг хүндэтгэн угтана

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Лаосын Үндэсний ассамблейн даргыг хүндэтгэн угтана

БНАЛАУ-ын парламент Үндэсний ассамблейн дарга хатагтай П.Яподу тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж байна. Тэд өнгөрсөн бямба гаригт Монголд ирж Төв аймагт малчин айлд сар шинийн баяр тэмдэглэжээ.

Хатагтай П.Яподу нар одоо Гандантэгчинлэн хийдэд зочилж тэргүүн хамба лам Д.Чойжамцад бараалхаж байна. Лаосчууд Бурханы шашинтай, бага хөлгөний ёсыг шүтдэг ард түмэн юм. Үүний дараа төлөөлөгчид Сүхбаатарын талбайд ирж жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Чингисийн хөшөөний өмнө эрхэм зочныг хүндэтгэн угтаж авсны дараа төлөөлөгчид Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах аж.

Хатагтай П.Яподу нар УИХ-ын даргатай уулзаж, үдээс хойш Ерөнхийлөгчид бараалхан Ерөнхий сайдтай уулзах юм байна. Орой УИХ-ын дарга төлөөлөгчдийг хүндэтгэн зоог барих аж. Мөн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх төлөвлөгөөтэй. Эрхэм зочид нөгөөдөр эх орондоо буцах ажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

                        Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж