
Шархадсан гадаадын сэтгүүлчид Хомст одоогоор үлдээд байгаа гэнэ. Le Figaro сонины Францын сэтгүүлч эмэгтэй Эдит Бувье (Edith Bouvier), Британийн гэрэл зурагчин, The Sunday Times сонины Пол Конрой (Paul Conroy) нар энэ сарын 22-нд Баб-Амрог буудах үеэр шархадсан байв. The Sunday Times сонинд ажилладаг Америкийн сэтгүүлч эмэгтэй Мари Колвин (Marie Colvin), IP3 агентлагийн гэрэл зурагчин Реми Ошлик (Remi Ochlik) хоёр тэр үеэр амиа алджээ. Улаан загалмай Бувье ба Конрой хоёрыг нүүлгэх зөвшөөрөл авсан ч тэд хотод үлдээд байгаа. Эрх баригчид тэднийг “дайчид” олзонд байлгаж байгаа гэсэн бол сөрөг хүчнийхэн тэднийг хотод өөрсдөө үлдсэн гэж хэлсэн байв.
Ш.Мягмар