"Эдгээр хэргүүдийг Эрүүгийн шинэ хуулийн дагуу эргэн харах талд би байгаа. Шинэ хууль нь Европын бүх стандартад тохирсон байх болно” гэж хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины телевизийн гурван сувгаар шууд дамжуулсан ярилцлагадаа тэр мэдэгдэв. Эрүүгийн таслан шийтгэх шинэ хуулийн төслийг Дээд рад хэлэлцэж байгаа ба ирэх сард парламент түүнийг батлах ёстой. Тимошенко болон бусад албан тушаалтнуудыг шийтгэсэн хэргүүд Европын стандартаар явагдаагүй гэдгийг Янукович хүлээн зөвшөөрсөн байлаа. Гэхдээ тэрээр Тимошенко шүүхэд хамгаалалтын улс тарийн арга авсан нь алдаа гэж тэр хэлсэн байна. Хэрэв Тимошенког хүсэлт гаргавал өршөөхөд татгалзахгүй гэж тэр хэлсэн байв. Харин Тимошенко түүнээс хэзээ ч уучлалт гуйхгүй гэсэн юм.
Тимошенког шийтгэсэн нь Европын холбоо ба Украины удирдлагын хооронд харилцааг эрс хүйтрүүлсэн билээ. Тухайлбал, холбооны удирдлага Виктор Януковичийг хүлээн авах гэж байснаа болиулсан байв.