
Онгоцонд суухын өмнө 57 настай Чавес “шинэ тэмцэлд” эр зориг гарган “үүссэн асуудалтай” тэмцэн ялна гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байлаа. Мэс засалд энэ сарын 27-28-ны өдрүүдэд орно гэдгээ тэр хэлжээ. Хорт хавдрын оношийг өнгөрсөн жил түүнд тавьсаны дараа тэрээр хорт хавдраа авахуулаад дараа нь дөрвөн удаа химийн курс эмчилгээ хийлгэсэн юм. Түүний өвчний талаар тодорхой хэлэгдээгүй ба бүдүүн гэдэсний хорт хавдар байж магадгүй ажээ. Хүнд өвчин ээрсэн ч тэрээр энэ жилийн аравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзаагүй байна.
Ш.Мягмар