Дарангуйлагчдын сэтгэлийг булаасан хатагтай нар

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Дарангуйлагчдын сэтгэлийг булаасан хатагтай нар

Асма Ассад, Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын эхнэр. Европт боловсрол авсан, өөрийн орны сайн дипломатуудын нэг бөгөөд Башарт эцгээс нь өвлөгдсөн нэгэн хүний дэглэмийг либералчлах талд нь Сирийн нүүр царай нь болсон эмэгтэй байв. Их Британид  шилжин суурьшсан Сирийн зүрхний эмчийн охин ба Сирийн Элчин сайдын яамны ажилтан байсан түүнийг 2000 онд 25 настайдаа Башар Ассадын эхнэр болсон цагт “цөлийн сарнай” гэж Францын Vogue сэтгүүлийн хувилбар нэрлэж байлаа. Сирид явагдаж байгаа иргэний дайны талаар хэвлэл мэдээлэл түүний хэрхэн ярихыг 11 сар хүлээж байв. Асма энэ оны хоёрдугаар сард Британийн The Times сонинд цахим захидал илгээн нөхрөө дэмжиж, түүнийг хууль ёсны захирагч гэсэн байв. Тэрээр өөрийн буяны сангуудын ажилд дарагдсан байснаас удаан хугацаанд чимээгүй байсан гэх тайлбарыг захидалдаа өгсөн байна. Тэднийх Хафез, Зейн, Керим гэсэн гурван хүүхэдтэй.

Сажида Тульфах (1937 онд төржээ), Иракийн дарангуйлагч агсан Саддам Хусейны эхний эхнэр бөгөөд үеэл дүү. Тэднийг Саддамыг тавтайд, Сажидаг долоотойд гэрлүүлсэн байна. Сажида Хусейны хоёр хүү Удей, Кусей ба охид Рагад, Рана, Хала нарыг төрүүлжээ. Сажида улс орныхоо хэрэгт оролцдоггүй байснаа Хусейн 1986 онд Самира Шахбандарт сэтгэлтэй болон эхнэрээ болгон авсаны тулааныг  нөхөртэйгөө хийх болсон байв. Тэдний сөргөлдөөн газар авч том хүү Удей нь эцгийнхээ бие хамгаалагчийг 1988 онд бороохойдож, цахилгаан хутганы тусламжтайгаар Египетийн ерөнхийлөгчийн эхнэрт зориулсан хүлээн авалт дээр хөнөөсөн байв. Тэр нь олон түмэнд алдартай армийн генерал Сажидагийн ах Аднаныг онгоцны ослоор үрэгдсэн таавар болсон хэргийг дагуулжээ. Хусейны анхны эхнэр тэр хэргийг нөхөр нь хийлгэсэн гэдэг. Хэвлэлийн батлагдаагүй мэдээгээр  2000-аад оны эхээр дарангуйлагч Нидаль аль-Хамдани ба Иман Хувейш гэсэн гурав ба дөрөв дэх эхнэрээ авсан байна.

Сюзанна Мубарак, Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эхнэр. 1941 онд мэс засалч ба британи асрагч хоёрын гэр бүлд төржээ. Каирын их сургуульд улс төр судлаачийн мэргэжлээр суралцан төгсгөжээ. Нисэх хүчний залуу офицер Хосни Мубарактай тэр 17 настай байхдаа гэрлэжээ. Тэднийх Алаа, Гамаль гэсэн хоёр хүүтэй. Тэрээр1977 онд Integrated Care Society гэсэн буяны байгууллагыг байгуулан нөхрийнхөө дэглэмийн унатал тэнд ажиллажээ. Улс төрд хутгалдан оролцоогүй гэдэг ч Эх, үрсийн үндэсний зөвлөлийг удирдаж байв. Сюзанна буяны хөрөнгөөс багагүйг гэр бүлдээ оруулсан бөгөөд хувьсгалын дараа нөхрийн хамт Египетэд үлдсэн ба одоо түүний шүүх хуралд нөхрөө даган очиж байна.

Грейс Мугабе, 1987 оноос хойш Зимбабвег тасралтгүй захирч байгаа 87 настай ерөнхийлөгч Роберт Мугабегийн хоёр дахь эхнэр. Африкийн хамгийн нэртэй дарангуйлагч, түүний нарийн бичгийн дарга байсан Грейс хоёрын хооронд 41 насны зөрөөтэй. 1996 онд тэдний католик “зууны хурим” нь баян тансагаараа өөрийн орны хүмүүст дурсагдан үлджээ. Олон түмэн Грейсийг мөнгө зарахдаа сайн гэдгээр нь мэддэг. Үүнийхээ төлөө тэрээр Гуччи Грейс хочтой болжээ. Грейсийн удирдлагаар Зимбабвед хоёр шилтгээн бариулсны нэгийг Ливийн лидер Мауммар Каддафид зарсан байв. Мугабегийн Бон, бага Роберт Питер, Чатунга гэсэн гурван хүүхдийг Грейс төрүүлжээ. Мугабегийн анхны эхнэр Салли Хейфрон түүний анхны хүүг төрүүлсэн нь Майкл Нхамодзеньика нэртэй байсан ба 1966 онд гурван настайдаа хижиг авчнаар нас баржээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж