“Сирийн найз нөхөд” гэсэн нэг өдрийн олон улсын бага хурлыг зохион байгуулах санаачлагыг “Арабын хавар” анхлан ялсан Тунис санаачилжээ. Эхлээд Москва, дараа нь Бээжин уулзалтаас татгалзсан ч “Сирийн найз нөхдийн бүлгийн бүтэц ихээхэн төлөөлөлтэй байв. Түүнд АНУ, Европын холбооны гишүүд ба Арабын лигийн орнууд зэрэг 70 гаруй улс оролцсон байна. Тэд өнөөгөөс эхлэн Сирийн асуудалд нэгдмэл байр сууринаас хандахаар тохиролцов.
Уулзалтад Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлийн төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын өнгө аясыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон бага хурлын өмнө Лондон хотод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тодорхойлж, “Сирийн найз нөхдөд” хандан сөрөг хүчинд бүх талын тусламж үзүүлэхийг уриалсан байна. Түүний хэлснээр сөрөг хүчинд улс төрийн дэмжлэг үзүүлэх хязгаарлалт одоо байх ёсгүй гэнэ. “Хаанаас ч юм, хэзээ нэгэн цагт тэд өөрсдийгөө хамгаалах мөн давших ажиллагаа явуулах хэрэгслийг олно” гэж тэрээр хэлэн Сирийн сөрөг хүчний отрядуудыг зэвсэглэхийг далдуур уриаллаа. Үүний зэрэгцээ Төрийн нарийн бичгийн дарга Сирийн дэглэмийн олон улсын сүүлчийн дэмжлэг нь болж байгаа “Орос, Хятад хоёрт шахалт үзүүлэхээ эрчимжүүлэх” шаардлагатай хэмээн мэдэгдэв.
Энэ нь Арабын ертөнцөд тулгаж байгаа Америкийн байр суурь биш гэдгийг уулзалтын эзэн болсон Тунисийн түр ерөнхийлөгч Монсеф Марзуки батлан хэлэв.
Sky News телевизид ярилцлага өгөхдөө ноён Марзуки “Сирийн найз нөхдийн” үүргийг гарган хэлжээ. “Бид манай Орос найз нарт шахалт үзүүлэх ёстой. Учир нь Хятад өөрсдийн байр суурийгөөрчлөхөд бэлэн гэсэн яриа байгаа” хэмээн тэр мэдэгдлээ. Түүний хэлснээр, Сирийн дэглэмийн төгсгөл ойртсонбөгөөд Ассадөөрийн өдрүүдийг Каддафийн адил төгсгөх хүсэлгүй” гэнэ. Тиймээс үүнтэй холбогдуулан Сирид “Йеменийн хувилбарыг” ашиглан Ассадыг мөрдөн мөшгөлтгүйгээр огцруулахыг ятгахад Орос чухал үүрэг гүйцэтгэж чадна хэмээн тэр үзэж байна.
Тунист уулзалт нээгдэхийн өмнө өнгөрсөн жилийн наймдугаард байгуулагдсан хүний эрхийн асуудлаар мэргэжсан Паулу Пинейрогийн толгойлсон НҮБ-ын бие даасан комиссийн илтгэл нийтлэгдсэн байв. Уг илтгэл нь Ассадад таатай бишээр гарсан нь тодорхой. “Армийн дунд ба дээд төвшний офицерүүд өөрсдийн захиргааны цэргүүдэд зэр зэвсэггүй жагсагчид мөн тушаал биелүүлэхээс татгалзсан цэргийнхнийг буудах тушаал өгч байсан гэх гэрчийн баримтыг комисс олж авсан” хэмээн илтгэлд тэмдэглэжээ. Хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг хийсэн хариуцлагыг хүлээлгэх өндөр албан тушаалтнууд ба цэргийнхний жагсаалтыг комисс гаргасан бөгөөд түүнийг олон нийтэд зарлаагүй байгаа.
Сөргөлдөөн даамжирч буйг тооцон Тунисийн бага хурлын төлөөлөгчид гурван гол асуудалд анхаарлаа чиглүүлэв. Үүнд: Сирийн хотуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх, Дамаскт хориг арга хэмжээ авахаа чангаруулах эцэст нь сөрөг хүчинд туслахаар болсон байна. Сүүлчийн саналыг уулзалтын тогтоолд оруулж өгсөн нь Сирийн сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрөх анхны алхам болов.
Уулзалтынхан нэлээдгүй ярьсан Москва өөрийн ээлжид “Сирийн найз нөхдийг” сөргөлдөөний галыг улам бадраалаа, улс төрийн зөрөлдөөнийг шинэ шатанд оруулж байна хэмээн буруутгажээ. Оросын Төрийн думын Гадаад бодлогын хорооны дарга ноён Пушков Сирийн ерөнхийлөгчийг яагаад огцруулах ёстойг ойлгохгүй байна. Учир нь түүнд огцрох шалтгаан байхгүй гэж мэдэгдлээ.