Мадонна, Элтон Жоннтой өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Мадонна, Элтон Жоннтой өрсөлдөв

Дуучин Мадонна, Элтон Жонн нар “Оскар”-ын тансаг үдэшлэг зохиохоор өрсөлдөж байгаа гэнэ. Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчдийг урихаар тэсч ядсан хоёр дуучин үдэшлэг зохиох гээд толгой өөд татах завгүй яваа аж. Өдгөө 64 настай Сэр Элтон Жонн ДОХ-ын эсрэг сангийнхаа тусламжтайгаар “Pacific Design Centre”-т “Оскар”-ын оройн зоог зохиохоор бэлтгэжээ. Тасалбарын үнэ нь 3,500 ам.доллараас эхэлж байгаа бөгөөд өнгөрсөн жил тасалбарын үнэ дөрвөн сая ам.долларт хүрч байжээ. Түүний үдэшлэгт дуучин Кейти Перри, загвар өмсөгч Хайди Клум, жүжигчин Жессика Алба нар уригджээ. Гэвч дуучин Мадонна ч бас түүнд мөчөөгүй өгөлгүй үдэшлэгтээ жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт, Натали Портман, Шон Пенн, Том Хэнкс, Том Круз, дуучин Бритни Спирс, Женнифер Лопез нарыг урьж, тэр бүү хэл зочдодоо өөрөө дуулж өгнө гэж амласан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж