Т.Свифт хорт хавдартай залууг болзоонд урив

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Т.Свифт хорт хавдартай залууг болзоонд урив

Америкийн кантри дуучин Тейлор Свифт хорт хавдар туссан залууг болзоонд урьсан гэнэ. 18 настай сургуулийн сурагч Кевин Магвайр “Facebook”-ээр дамжуулан дуучин бүсгүйгээс сургуулийн төгсөлтийн үдэшлэгт хамт явахыг гуйсан боловч Тейлор татгалзжээ. Гэхдээ дуучин бүсгүй хариуд нь түүнийг кантри хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолд хамт явахыг урьжээ. Залуу ч түүний хүсэлтийг хүлээн авсан гэнэ. Тэрбээр кантри хөгжмийн наадам сургуулийн төгсөлтийн үдэшлэгээс хавьгүй сонирхолтой болно гэж догдлон хүлээж буй тухайгаа ярьсан байна. Кевин ирэх дөрөвдүгээр сарын 1-нд болох кантри хөгжмийн шагнал гардуулах ёслолыг хүлээн Филаделфигийн хүүхдийн эмнэлэгт хорт хавдартайгаа тэмцэж байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж