
Та дараах зүйлсийг уншаад үнэхээр гайхах болно. Хамгийн гол нь дараагийн удаа та юунд хүрэхгүй байх, хүүхдүүдээ юунд хүргэхгүй байх ёстойгоо мэдэж аваарай.
1. Гал тогоо
Танай гал тогоо 00-ын өрөөнөөс тань илүү их нян агуулсан байж магадгүй. Тэр дундаа аяга таваг угаагч порлон. Бид порлоноор олон төрлийн зүйлийг угаадаг. Гэтэл тэрхүү порлон нь нянг хаа сайгүй тараадаг байна.
Хэрвээ танайх аяга таваг угаахдаа порлон хэрэглэдэг бол ядахдаа долоо хоногт 1 удаа ариутгах хэрэгтэй. Хамгийн амархан ариутгах арга бол 1 минут орчим микро зуухандаа халаах арга юм.
Түүнчлэн хогын саваа байнга суллаж, цэвэрлэж байгаарай.
Нян үржих өөр нэг аюултай зүйл бол гурилын мод. Гурилын болон махны модон дээрх нянгын хэмжээ суултуур дээрхээс 200 дахин их байдаг аж.
Тиймээс махны болон гурилын модоо сайтар угаах хэрэгтэйгээс гадна махны, ногооны, талхных тус тусдаа байх ёстой.
2. Угаалгын өрөө
Бид ванн, 00-ыг цэвэрлэдэг ч орчин тойрныг нь цэвэрлэхгүй орхичихдог. Суултуураас илүүтэйгээр суултуурын орчин тойронд илүү их нян цугладаг байна. Мөн суултуурын усыг татах үед маш их хэмжээний нян агаарт цацагддаг аж.
Нян ихээр цуглуулдаг өөр нэг зүйл бол ванн. Үнэхээр аймшигтай сонсогдож байгаа биз.
Харин шүдний сойзнуудын хувьд ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
3. Угаалга
дотуур хувцасаа хэзээ ч бусад хувцаснуудтай хамт угааж болохгүй. Учир нь дотуур хувцсанд нян хамгийн их байдаг гэнэ.
4. Хүүхдийн тоглоом
Үүнд нилээд анхаарал хандуулаарай. Учир нь хүүхдүүд тоглоомоо амандаа хийх дуртай байдаг. Гэтэл тоглоом дээр их хэмжээний бохир, бактери суусан байдаг. Тэгэхээр хүүхэд нянд хамгийн өртөмхий байдаг нь харагдаж байна. Тиймээс хүүхдийнхээ тоглоомыг байнга ариутгаж байх хэрэгтэй.
Түүнчлэн эцэг эхчүүдийн хувьд анхаарах нэг зүйл бол цэцэрлэгт олон янзын хүүхдүүд тоглож буй тоглоомоор таны хүүхэд тоглож, бас амандаа хийж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Цэцэрлэгийн ариун цэвэрт шаардлага сайн тавих нь чухал.
5. Дэр
Дэр бол нян үржих маш таатай газар. Гэхдээ үүнийг цэвэрлэх энгийн нэгэн арга бол дэрийг хатуу саваа, модоор цохих юм. Гэхдээ нарны гэрэлд. Учир нь нян нарны гэрэлд устдаг байна.
6. Дэвсгэр даавуу
Дэвсгэр даавуу бол дэртэй яг адил. Хэдэн мянган нян үрждэг газруудын нэг юм. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх нь зүйтэй.