БНСУ-ын зам засвар, барилга гүйцэтгэлийн “Халла Консул” компани Монгол Улсад зам тавихаар болсон тухай БНСУ дахь монголчуудын цахим хуудас болох www.mglradio.com-д мэдээлжээ. Өнгөрсөн сард байгуулсан гэрээгээр Чойроос Сайншанд орох нийт 187,4 км засмал замын эхний хэсэг болох 90 км замыг ирэх жилээс эхлэн барьж эхлэхээр болсон байна. Улмаар 2013 оны есдүгээр сар гэхэд зам барих гүйцэтгэлийн бүх гэрээг байгуулж дуусах гэнэ. Монгол Улсын “Мянганы зам” төслийн хүрээнд Засгийн газрын 339 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдах уг замын ажлыг гүйцэтгэх “Халла Консул” компани нь цаашид Улаанбаатар хот доторх засмал замыг сайжруулах , шинээр тавих зэрэг ажлыг гүйцэтгэх боломж олж авахын тулд дээрх замыг чанарын өндөр төвшинд барьж гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн гэнэ.
Эх сурвалж: www.mglradio.com