Хөдөөнөөс хот руу зорчих ачаалал ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Хөдөөнөөс хот руу зорчих ачаалал ихэсчээ

Сар
шинийн баярын үеэр хөдөө, орон нутаг болоод нийслэлийн хоорондох
зорчигчдын урсгал эрс нэмэгддэг. Сар шинийн эхний өдрүүдэд хөдөө, орон
нутаг руу явах зорчигчдын ачаалал хэт ихэсч, хөдөөнөөс хот руу чиглэсэн
тээврийн хэрэгслүүд хоосон шахам нийслэлд ирж байсан бол өчигдрөөс эхлэн
байдал эсрэгээр эргэж, хөдөө, орон нутгаас нийслэлийг зорих гэсэн
иргэдэд унааны хүрэлцээ дутмаг байх болжээ. Хөдөө, орон нутагт сар шинээ
угтсан иргэд ажил, сургуульдаа хоцрохгүйн тулд нийслэл рүү хөдлөхөөр
зэхэж, улмаар ачаалал үүсэх болжээ. Түүнчлэн хөдөө, орон нутагт зорчих
тээврийн хэрэгсэл баярын үеэр амарна гэх мэдээлэл гарсны улмаас хувийн
машинууд үнээ нэмж, нэмэлт төлбөр төлж, замын унаанд дайгдах явдал
ихэссэн тухай албаны хүн ярилаа. 

Цагаан сарын баярын үеэрх
зорчигчдын тоо энэ жил харьцангуй нэмэгдсэн тул Дархан, Эрдэнэт хот
болон Баянхонгор, Өвөрхангай, Ховд зэрэг аймгуудад хуваарийн дагуу өдөрт
хоёр автобус үйлчилдэг байсан нэмэлтээр дөрвөн автобус гаргасан байна.
Шатахууны үнийн өсөлттэй холбоотой чиглэлээс хамаарч тээвэрлэлтийн үнэ
2000-10000 төгрөгөөр нэмэгджээ. Харин баярын ачааллаас улбаалж үнэ
нэмэгдээгүй гэнэ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж