Aнхны аялалдаа гарч яваад Атлантын далайд сүйрсэн “Титаник” хөлөг онгоцны тэргүүн зэрэглэлийн зорчигчдыг хамгийн сүүлийн удаа дайлсан өдрийн хоолны цэсийг Их Британид дуудлагаар худалдах болжээ. Тэрхүү хоолны цэсний дор 1912 оны дөрөвдүгээр сарын 14 гэх огноо бичсэн байгаа гэнэ. Энэ нь Сан-Францискогоос аяллаа эхлүүлсэн Вашингтон Дож гэгч банкирийн ширээний меню бөгөөд тэрээр эхнэр Рут болон Вашинтон Жуниор хүүгийн хамт аялж байжээ. Аймшигт ослоос амьд гарсан Рут Дож дурсгал болгон цэсийг хадгалж үлдсэн бөгөөд хожим нь түүний гэр бүлийнхэн хадгалж байсан гэнэ.
Т.Маша