Жүдочид “Дэлхийн цом”-д зодоглож байна

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Жүдочид “Дэлхийн цом”-д зодоглож байна

Польш болон Чех улсад жүдо бөхийн олон улсын “Дэлхийн цом”-ын тэмцээн болж байна. Эрэгтэйчүүд Прагт, харин эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Варшавт болж буй юм. Түрүүлсэн бөхөд чансааны 100 оноо олгох тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс эхний өдөр 60 кг-ын жинд Ч.Болдбаатар хүрэл медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 73 кг-д Х.Цагаанбаатар нар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн тухайд 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн байна.

Өнөөдөр үлдсэн жингийн барилдаанууд болно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж