
Эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс эхний өдөр 60 кг-ын жинд Ч.Болдбаатар хүрэл медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 73 кг-д Х.Цагаанбаатар нар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн тухайд 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн байна.
Өнөөдөр үлдсэн жингийн барилдаанууд болно.
С.Цэлмэг