
Баянгол дүүрэгт дөрвөн хүн хамт архи уух үедээ нэгнийхээ зүрхэн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Мөн 54 настай эмэгтэй архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн хүү болох 34 настай залууг хутгалж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гэрчээ. Түүнчлэн 41 настай эрэгтэй согтуугаар жалганд унаж нас барсан байна. Дээрх хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газар шалгаж эхлээд байна.
Сар шинийн баяр хавтгайрсан эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх явдал ихэссэнийг цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Жаргалсүрэн