Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Италийн Милан хот дахь “Версаче”-гийн загварын ордны гадна өчигдөр анорекс загвар өмсөгчдийг эсэргүүцсэн жагсаал болжээ. “Загвар = фашизм” хэмээх лоозон барьсан цээж нүцгэн бүсгүйчүүд “Версаче”-гийн загварын шоу болсон ордны гадна жагсахад цагдаа нар тэднийг саатуулсан гэнэ. Загвар өмсөгч болохын тулд хоол ундаа сойж, яс арьс болтлоо турж байгаа тэдгээр хүмүүс өсвөр насны охидод муу үлгэр дуурайл болж байгаа нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болсон билээ. Анорексыг хурцаар шүүмжилдэг Италийн “Femen” эмэгтэйчүүдийн холбооны тэдгээр гишүүд “Версаче”-гийн загварын ордны гадна лоозонгоо барин гутлаа тайлж, цээжээ нүцгэлэн олны анхаарлыг татах гэж оролдсон аж.  Гэвч Милан хотын цагдаа нар тэднийг шоу болж байсан загварын ордон руу орохоос өмнө баривчилж саатуулсан гэнэ. “Версаче”-гийн өв залгамжлагч Донателла Версачегийн ганц охин Аллегра ч мөн анорекс өвчнөөр олон жил шаналж байгаа нэгэн гэнэ. 2008 онд Украйнд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөр байгуулагдсан “Femen” секс туризм, гадаад хүнтэй гэр бүл болоход зуучилдаг агентлагуудын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж