Эдийн засгийн чуулганд 700 гаруй хүн бүртгүүлжээ | News.MN

Эдийн засгийн чуулганд 700 гаруй хүн бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулганд 700 гаруй хүн бүртгүүлжээ

Монголын эдийн
засгийн форумаас ирэх гуравдугаар сарын 5, 6-нд Т
өрийн ордонд Монголын эдийн
засгийн чуулганыг зохион байгуулах гэж буй. Чуулганд оролцох сонирхолтой
дотоод, гадаадын т
өлөөлөгчдийг хоёрдугаар сарын 25 хүртэл бүртгэх байсан ч бүртгэлийн хугацааг сунгаж,
гуравдугаар сары
н 1 болгон
хойшлуулжээ. Одоогоор тус чуулганд оролцохоор 700 гаруй т
өлөөлөгч бүртгүүлснээс 30 гаруй хувь нь
гадны т
өлөөлөгчид ажээ.

Гурав дахь жилдээ
зохион байгуулах гэж буй уг чуулганаар баялгийн орлогын зохистой удирдлага,
хуваарилалт, эдийн засгийн
өсөлт, инновацийн орчин зэрэг зөвхөн эдийн засгийн хүрээнд ярилцахаас гадна нийгмийн бүхий л салбар дахь оролцоог
тодорхойлж, хэлэлцэх юм. Т
үүнчлэн Монгол Улс дэлхийд
хэрхэн
өрсөлдөх, тэрхүү чадвараа хэрхэн дээшлүүлэх тухай хэлэлцэх
ажээ. 

Энэ хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнд цуврал хэлэлцүүлгүүд болж, чуулганаар хэлэлцэх асуудлыг хөндөн хэлэлцсээр байна. Сүүлийн хэлэлцүүлгүүд хоёрдугаар сарын 28, 29-нд
болох юм. Харин чуулганы х
өтөлбөрийн анхдугаар төлөвлөгөөг танилцуулж байна. 

 Чуулганы эхний өдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр, Даваа гариг

08:00-09:00    Оролцогчдын бүртгэл

09:00-09:15    Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд

09:15-09:30    Хүндэт зочны үг: НҮБ -ийн Худалдаа, хөгжлийн Бага хурлын ЕНБД С.Паничпакди

09:30-10:40    Нэгдсэн хуралдаан:” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн загвар, стратеги”

10:40-11:00    Хөгжил ба оролцоо (Соёл урлагын арга хэмжээ, МУЗ) – Цайны завсарлага

11:00-13:15     Салбар хуралдаан

  • СХ1-1:     Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт- Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт (Их танхим)
  • СХ2-1:     Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт – Ядуурал: Өсөлт ядуурлыг

        бууруулж чадах уу? (А танхим)

  • СХ3-1:     Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт – Инновацийн орчин,

        технологийн гарц (Б танхим)

13:15-14:15    Үдийн зоог

14:15-16:30    Салбар хуралдаан

  • СХ1-2:     Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт – Эрсдэл, түүний удирдлага (Их танхим)
  • СХ2-2:     Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт – Тэтгэврийн тогтолцоо:

        Нийгмийн хамгааллын хэрэгсэл болох нь (А танхим)

  • СХ3-2:     Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт – Усны менежмент (Б танхим)

16:30-16:50    Хөгжил ба оролцоо (Соёл урлагын арга хэмжээ, МУЗ) – Цайны завсарлага

16:50-18:00    Нэгдсэн хуралдаан: Өдрийн тойм

18:30-21:00    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүлээн авалт

Гуравдугаар сарын 6-ны өдөр, Мягмар гариг

08:00-09:00    Оролцогчдын бүртгэл

09:00-09:15    Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

09:15-09:30    Хүндэт зочны үг: ИБУИНВУ-ын Парламентын Төв азийн бүлгэмийн тэргүүн, Британи – Монголын бүлгийн хамтарсан дарга Лорд Уэверли

09:30-10:40    Нэгдсэн хуралдаан: “Хүрэн эдийн засгаас Ногоон эдийн засаг руу”

10:40-11:00 Ногоон ирээдүй (Соёл урлагын арга хэмжээ, МУЗ) – Цайны завсарлага

11:00-13:15    Салбар хуралдаан

  • СХ1-3:     Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт- Эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар (Их танхим)
  • СХ2-3:     Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт – Эрүүл мэндийн салбар: Асуудал ба шийдэл (А танхим)
  • СХ3-3:     Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт – Нүүрс үү, салхи уу? (Б танхим)

13:15-14:15    Үдийн зоог

14:15-14:30    Шигтгээ лекц: Уран илтгэгч Итай Талгам

14:30-16:45    Салбар хуралдаан

  • СХ1-4:   Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт- Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт (Их танхим)    
  • СХ3-4: Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт-Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, даван туулах нь (Б танхим)

14:30-15:40     Тусгай хэлэлцүүлэг–1: Хамтын үнэ цэнэ ба сайн засаглал (А танхим)

15:40-16:45     Тусгай хэлэлцүүлэг–2: Авилгын эсрэг Төр, хувийн хэвшлийн түншлэл (PACI)  (А танхим)

16:45-17:00    Ногоон ирээдүй (Соёл урлагын арга хэмжээ, МУЗ) – Цайны завсарлага

17:00-18:00    Нэгдсэн хуралдаан: Өдрийн тойм, Чуулганы дүгнэлт

18:00-18:20    Хаалтын үг: Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд

19:00-21:00    МЭЗФ-ын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий Сайдын хүлээн авалт

У.Болор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үхсэн баасууд--гадны гар хөлүүд 2012-02-26 202.55.191.57

бас нэг хууран мэхэлж цаг хожих арга заль——ард олныг доромжилж ханахгүй байна хулгайчууд гайгүй муу хулгайчууд үхэж далд орох нь гарцаагүй

Avatar

Зочин 2012-02-26 122.201.18.146

ХУРАЛДСАНААР ХӨГЖСӨН УЛС ДЭЛХИЙД ХЭД БАЙНА ВЭ

Avatar

Зочин 2012-02-26 122.201.18.141

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ бизнес хийх зальтангуудын арга хэмжээнд хүмүүс оролцож байгаа гэж үү

Avatar

Зочин 2012-02-26 202.170.85.9

Hudlaa show heden company shanalgaj baij mongo saagaad teriigee Ganhuyagiin baiguulsan MEF nertei NGO ruu s*****g l baihgui yu daa luivarchid

Avatar

zochin 2012-02-26 202.170.69.69

envvgeer nileen ih yum garj ireh ystoi, garj irehgui bol vr dvngvi mongo tosow ursen demii ner tor hootsoldson humuusiin tsuglaralt l bolj huwirna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж