Соёлын өвийг таниулна

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Соёлын өвийг таниулна

Монгол, Хятад улс хамтран “Соёлын сар” аяныг хоёр улсад өрнүүлэх тухай хэлэлцээрт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар хоёрдугаар сарын 20-нд албан ёсоор гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд Монгол Улсад Хятадын “Соёлын сар”-ыг ирэх наймдугаар сард зохион байгуулах бол Хятад улсад Монголын “Соёлын сар”-ыг ирэх дөрөвдүгээр сард хийхээр болжээ. Энэ үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвүүдийг дэлгэн харуулах гэнэ. “Соёлын сар” аяныг харилцан хоёр улсад зохион байгуулахдаа өөрсдийн уламжлалыг дэлгэн харуулах урлагийн бүтээл, үзэсгэлэнг танилцуулах юм байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж