Минжээгийн ”нууц” | News.MN

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Минжээгийн ”нууц”

Нэгэн үе Монголын охидын хамтлагийн нүүр царай, төлөөлөл болж байсан “Spike” хамтлагийн хамгийн дайчин гишүүн гэгддэг Э.Минжинсор ихэр охидтойгоо хамт АНУ-д аж төрж буй. Үе үехэн Facebook хуудсаар нь дамжуулж Минжээгийн талаарх шинэ соргог мэдээлэл, өөрийнх нь болоод ихрүүдийнх нь гэрэл зургийг олж үздэг Монголын фенүүд нь дуучин бүсгүйг Грек эртэй ханилж, алс орныг зорьсон, ихэр охидтой болсон гэдгээс илүү дэлгэрэнгүйг тэр бүр мэдэхгүй биз. Тэгвэл, Э.Минжинсор саяхан FB хуудсандаа өөрийгөө бие давхар байхдаа нөхрөөсөө салсан, түүнээс хойш дөрвөн жил гаруй болж буй тухайгаа бичжээ. Тэрбээр “Сонин, сэтгүүлээс ярилцлага авах хүсэлт ирдэг ч би одоохондоо яриагүй байна. Гэвч нэг зүйлийг залруулахад, нөхрөөсөө аль жирэмсэн байхдаа салсан. Одоогоор дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тиймээс нөхөргүй. Баярлалаа, ойлгосонд” хэмээн FB-тээ бичжээ.

Д.Жаргал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж