Ардчиллын боловсролын тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Ардчиллын боловсролын тухай хэлэлцэнэ

Монгол Улсын Гадаад харилцааны яам НҮБ-ын Боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО-той хамтран ардчиллын боловсролын талаарх семинарыг тавдугаар сарын 21, 22-нд Улаанабаатар хотноо зохион байгуулах гэж байна. Семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн өнгөрсөн оны долдугаар сард Монголд хийсэн айлчлалынх нь үеэр санаачилсан ажээ. Одоогоор ГХЯ-ны зүгээс ЮНЕСКО-той хамтран семинар зохион байгуулах өдрийг товлон, тохиролцож, хөтөлбөрөө батлаад буй гэнэ.

Семинарт ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова видео мэндчилгээ дэвшүүлж, түүний болосврол хариуцсан орлогч, доктор Цен Тан, гадаад улсаас болон Монголоос тус тус 25 мэргэжилтэн, төлөөлөгч оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Гадаад улсын төлөөлөл болсон мэргэжилтнүүдийн тухайд ардчилалд шинээр хөл тавьж буй орнуудын болон ардчилал эрчимтэй хөгжиж байгаа орнуудынх гэдгээрээ онцлог юм байна. Албаны хүмүүсийн зүгээс энэхүү семинарыг ардчиллын бодлого, хандлагыг тодорхойлох болон  хөгжүүлэх талаарх томоохон үйл хэрэг болно хэмээн онцолж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж