
Семинарт ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова видео мэндчилгээ дэвшүүлж, түүний болосврол хариуцсан орлогч, доктор Цен Тан, гадаад улсаас болон Монголоос тус тус 25 мэргэжилтэн, төлөөлөгч оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Гадаад улсын төлөөлөл болсон мэргэжилтнүүдийн тухайд ардчилалд шинээр хөл тавьж буй орнуудын болон ардчилал эрчимтэй хөгжиж байгаа орнуудынх гэдгээрээ онцлог юм байна. Албаны хүмүүсийн зүгээс энэхүү семинарыг ардчиллын бодлого, хандлагыг тодорхойлох болон хөгжүүлэх талаарх томоохон үйл хэрэг болно хэмээн онцолж байна.
У.Болор