Яраа Ринбүүчи ном айлдана

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Яраа Ринбүүчи ном айлдана

Энэтхэг
улсын "Шар гаадэн" бурхан шашны төвийн тэргүүн Яраа Рэнбүүчи
монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сар шинийн баярыг
тохиолдуулан шавь нарын хамт манай улсад морилон ирээд байна. Тэд cap
шинийн баярын дараа Дархан-Уул, Орхон аймгуудаар явж ном айлдахаар
болжээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт өнөөдөр, харин маргааш Орхон
аймагт очиж, ном айлдах бөгөөд тэрхүү ёслолд Гандантэгчэнлин хийдийн лам
нар оролцох юм байна. Харин нийслэлд шинийн наймны бэлгэт сайн өдөр
буюу ирэх гуравдугаар сарын 1-нд "UB Pаlасө"-ын концертын их танхимд ном
хурах аж. Энэ үеэр мөн сүсэгтэн олонд зориулсан урлагийн тоглолт болох
гэнэ.

                                    Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж