Өмнөд туйлын станцад дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Өмнөд туйлын станцад дэлбэрэлт болжээ

Өмнөд туйл дахь Бразилийн судалгааны станцад гал гарсны улмаас хоёр хүн амиа алджээ. Бразилийн тэнгисийн цэргийнхэн шатсан станцаас судалгааны багийн хоёр гишүүний цогцсыг олсон байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар тус станцад өчигдөр хүчтэй дэлбэрэлт болж, гал түймэр гарсан бололтой. Шинжээчдийн хэлснээр дэлбэрэлтээс болж тэнгисийн судалгааны станц бүхэлдээ шатсан гэнэ. Өмнөд туйл дахь Бразилийн судалгааны станцад ажиллаж байсан эрдэмтдийг Чилийн Пунто Аренас руу аваачжээ. Судалгааны багийн амьд үлдсэн нэгэн гишүүн бага зэргийн түлэгдэлтэй боловч бие нь гайгүй байгаа гэнэ.

Өмнөд туйл дахь судалгааны станцыг Бразиличууд 1984 онд барьжээ. Шинжээчдийн дүгнэснээр станцын эрчим хүчний генераторын хэсэгт дэлбэрэлт болж, улмаар станц бүхэлдээ гал түймэрт өртсөн аж. Өчигдөр өглөө буюу бямба гаригийн өглөө Өмнөд туйлын “King George” арал дээрх станцад дэлбэрэлт болоход тус станцад 58 судлаач, эрдэмтэн ажиллаж байсан гэнэ. Судалгааны уг станц нь судалгааны лаборатори, ажилчдын байр, гал тогоо, номын сан болон аяллын завины зогсоолтой асар том байгууламж байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж