Монгол залуу БНСУ-д машинаар хүн дайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

Монгол залуу БНСУ-д машинаар хүн дайрчээ

БНСУ-ын Сувон хотын цагдаагийн газраас тус улсад гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэн, 32 настай Б гэгч автомашины осол гаргаж, хүний амь нас хөнөөсөн тухай мэдэгдсэн талаар БНСУ дахь монголчуудын сайт болох www.mglradio.com-д мэдээлжээ. Б нь хоёрдугаар сарын 22-нд буюу шинийн нэгний өглөө 13.00 цагийн орчимд согтуугаар машин жолоодож яваад 88 настай эмээг дайрсан гэнэ. Тэрбээр хүн дайрснаа мэдсэний дараа хэргийн газраас зугтаасан бөгөөд 2 км газар яваад цагдаа нарт баригдсан байна. Осол гаргах үедээ Б 0,218% хэмжээний согтолттой байсан аж. www.mglradio.com-д мэдээлснээр Монгол Улсын иргэн Б “Би хэт их архи уусан байсан тул хүн дайрснаа мэдээгүй” хэмээн цагдаад өгсөн анхны мэдүүлэгтээ дурдсан байна. Харин түүнд дайруулсан Ким гэгч эмэгтэй газар дээрээ нас баржээ. Нас барсан эмэгтэй нь ганцаараа амьдардаг, гэр бүл, хамаатан садангүй, хаягдал цаас, хоёрдогч түүхий эд цуглуулан амьдардаг байсан гэнэ.

                Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж