
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Энэ дашрамд, НОБГ-аас баярын өдрүүдэд иргэдийг цахилгаантай болгоомжтой харьцахыг анхаарууллаа. Мөн баяраар иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсны улмаас осгох, цаашлаад амь насаа алдах аюултай тул иргэдийг согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг анхааруулж байна.
Д.Жаргалсүрэн