БНАСАУ-ын Чусон телевизээр тус улсын удирдагч Ким Чен Ун нийслэл Пхеньян хотноо байрлах цэргийн буудлагын сургуулилтын төвд айлчилсан тухай мэдээг дамжуулжээ. Түүний эцэг, Хойд Солонгосын их удирдагч асан Ким Чен Ир цэргийн сургуулийн сонсогчид болон офицерууд бэлтгэл хийж, мөн тэмцээн зохион байгуулах зориулалтаар тус төвийг 1996 онд байгуулж байжээ. Өөрөө ч чөлөөт цагаараа тус төвд очиж, буудлага хийдэг байсан гэнэ. Энэ уламжлалыг өвлөн авсан Ким Чен Ун цэргийн буудлагын сургуулилтын төвд зочлох үеэрээ бай буудсанаас гадна эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, тус төвд цоо шинэ буу, техник хэрэгсэл бэлэглэсэн байна.
Ч.Болор