Канадын Ванкувер хотод сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд өнөөдөр золголт хийх гэнэ. Тус хот дахь “Эх орондоо ирэгсдийг дэмжих төв”-өөс зохион байгуулж буй сар шинийн золголтыг өнөөдөр “Сoal Harbor W.Hastings” төвд зохион байгуулах аж. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн буюу улаагчин могой өдрийн морин цагт эхлэх уулзалтын үеэр уламжлалт золголт болж, Цагаан Гомбын сахиус тахиж, Дарь эх зэрэг эд арвижуулах өлзий төгс ном хурах гэнэ. Одоогийн байдлаар Ванкувер хотод 200-гаад монгол сурч, ажиллаж байна.
Д.Жаргалсүрэн