НОБГ маргаашнаас хэвийн ажиллана | News.MN

НОБГ маргаашнаас хэвийн ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.26-нд нийтлэгдсэн

НОБГ маргаашнаас хэвийн ажиллана

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хоёрдугаар сарын 21 буюу битүүний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан онцгой байдлын алба хаагчид маргааш өглөө 09.00 цагаас эхлэн хэвийн ажиллах гэнэ.

Сар шинийн баяртай холбогдуулан ард, иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, баярын өдрүүдэд золгуутаар явахдаа цахилгаан хэрэгсэл, яндан зуухны аюулгүй ажиллагааг хангаж, хэвийн эсэхийг нь сайтар шалгаж, ил задгай үнс нурам асгахгүй, хогоо зориулалтын газарт хаяж,  бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг НОБГ-аас онцгойлон анхааруулж байна.

                        Д.Жаргалсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж