Өчигдөр (02.25) болсон шигшээ тоглолтод тус тэмцээний гуравт эрэмбэлэгдэн тоглосон Польшийн Агнешка Радванска (6) Германы Жулия Гёргесг 7:5, 6:4-аар буулган авч 400 мянган ам.доллар ($ 446.778) хүртэж чансааны 470 оноо авсан бол Гёргес 240 мянган ам.доллар хүртэж чансааны 320 оноо авлаа. Германы Жулия Гёргесийн хувьд дэлхийн чансааны 19-д эрэмбэлэгдэж буй бөгөөд нэгдүгээр тойрогт ОХУ-ын теннисчин Светлана Кузнецоваг (27) 2:6, 7:6, 6:4-аар буулган авч гараагаа амжилттай эхэлсэн бөгөөд улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга, энэхүү тэмцээнийг тэргүүлэн тоглосон Данийн Каролина Возняцкиг (4) 7:6, 7:5-аар буулган авсан билээ. Тэрбээр энэхүү тэмцээний шигшээд шалгарсанаар чансаагаа 15 хүртэл ахиулах боломжтой болж байгаа юм.
Мөн хосын төрөлд тус тэмцээнийг тэргүүлэн тоглосон АНУ-ын хос Энэтхэг болон ОХУ-ын хосыг 6:2, 6:1-ээр буулган авлаа. Хосын төрлийн аваргууд 67 мянган ам.доллар хүртэж чансааны 470 оноо хүртсэн бол дэд аваргууд 35 мянган ам.доллар хүртэж, чансааны 320 оноо авсан билээ.
Дашрамд дуулгахад тус тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаарын сарын 3-ны хооронд болох бөгөөд Дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер (3), Их Британий тэргүүн теннисчин Энди Муррей (4), Францын Жо Уильфред Цонга нарын шилдгүүд оролцох гэж байна. Нийт 1 сая 700 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний тэргүүн теннисчин 400 мянган ам.доллар хүртэж, чансааны 500 оноо хүртэх билээ. Тус тэмцээний өнгөрсөн жилийн аваргаар дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович шалгарч байжээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.