2012 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.
27 болон 3 дугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд зарим газраар, 29-нд говь болон зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.