Ж.Билгүүн эх орондоо шинэлээд буцлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Ж.Билгүүн эх орондоо шинэлээд буцлаа

Жүжиг, кино үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүүг Билгүүн гэдэг. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрбээр одоогоор арлын Японд ажиллаж амьдардаг юм. Харин Цагаан сараар эх орондоо ирж, шинэлээд өчигдөр Японыг зорьжээ. Жүжигчин найруулагч мэргэжилтэй Ж.Билгүүн луу жилийн Цагаан сараар эмээгийнхээ захиалан хийлгүүлсэн улаан хүрэн өнгөтэй үндэсний дээл, дөрвөн талт булган малгай, мөнгөн тоноглолтой бүсээр гоёжээ. Тэрбээр өөрийн facebook хуудаснаа багадаа эмээгээ уурлуулаад ширээн дор сууж дуу дуулж, аргаддаг “адтай” байснаа эргэн дурсан “хүмүүс ээ эмээдээ нэг үнсүүлээд гараарай” хэмээн ээмээтэйгээ авахуулсан зургаа тавьжээ. Тэрбээр  багадаа “Еэ еэ шар Будаа” хэмээх хүүхдийн киноны гол дүр буюу Буд хүүгийн дүрд тоглож байсан бөгөөд одоо ч түүний зарим найз нөхөд нь  энэ нэрээр нь дууддаг юм билээ. Буд хүү өдгөө Токиод “Avex” гэх Японы шилдэг  шоу энтертайнмент компанид Зүүн өмнөд Азийг хариуцан ажиллаж байгаа аж.


Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж