Орон нутгийн замд осол гарч, хоёр хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд осол гарч, хоёр хүн амиа алдлаа

Өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагаан чулуут гэдэг газар Тоёота маркын машин онхолдож хоёр хүн амиа алджээ. Уг машинд гэр бүлийн эхнэр нөхөр хүүхэдтэйгээ зорчиж явжээ. Машинаа жолоодож явсан нөхөр нь эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь тааруухан байгаа юм байна. Тиймээс хөдөө орон нутаг руу золголтоор гарахаар төлөвлөсөн иргэдийг замын цагдаагийн байгууллагаас техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Баярын өдрүүдээр замын цагдаагийн байгууллагын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажилласны үр дүнд нийслэлд зам тээврийн онц ноцтой хэрэг зөрчил гараагүй харьцангуй тайван өнгөрсөн байна. Ирж байгаа дуудлагын хувьд энгийн өдрүүдэд хоногтоо замын цагдаагийн газарт дунджаар 140 орчим хэрэг зөрчлийн дуудлагатай хонодог бол өчигдөр нийтдээ 70 дуудлагатай хоножээ.

Eagle News TV


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж