Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд хоёрдугаар сарын 22 буюу Цагаан сарын шинийн нэгнээс эхлэн өдөр бүр сүсэгтэн олонд зориулж ном хурж эхэлжээ. Сүсэгтэн олон шинийн 15-ны дотор багтан тухайн жилийнхээ хурал, номыг айлтгадаг. Иймээс ойрын өдрүүдэд Гандантэгчинлэн хийд сүсэгтний хөлд дарагдаад байгаа бөгөөд тус хийдэд энэ жилийн засал номыг тухайн хүний суудал, мэнгэнээс хамааран 10-15 мянган төгрөгөөр уншиж байлаа.
Г.Даша