Эхлээд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны ойн баярын мэнд хүргэе!
Би гэж хүн зав гарсных гүүгл
уншигчаа нээж уншдаг хэдэн блогуудаас сонирхолтой гэж үзсэн хэд хэдэн
нийтлэл уншаад янз бүрийн эрээвэр хураавар бодолд автав. Яг юунаас
эхлэхээ ч сайн мэдэхгүй сууна.

Гол нь сүүлийн үед биднээс,
монголчуудаас ажиглагдах болсон зан чанар, ааш авир, үзэл бодлыг хураан
бодохоор өөдтэй зүйл гарах нь ховор боллоо. Нарийн судалгаа хийгээд
үзвэл өдөр тутмын нийт мэдээ дундаас бүтэлтэй, гэрэл гэгээ харагдаж буй
хэсэг нь цөөхөн л гарах байх. Гэхдээ мэдээж юмыг аль болох өөдрөгөөр,
бүтээх босгох талаас нь харах нь угаас зүйтэй.

Монголчууд бид хоорондоо их
талцаж, хуваагдаж, хагарч бутрах нь их болж. Тухайлбал хөдөөнийх хотынх,
халх дүрвэд, монгол казак, монгол буриад, цэвэр монгол хужаагийн
эрлийз, боловсролтой боловсролгүй, эрэгтэй эмэгтэй гээд тоочоод байвал
дуусахгүй нь… балай юм. Цагтаа азийн цээжинд хүчирхэг гүрнийг цогцлоод
босгоод улмаар тухайн үеийн газарзүйн ойлголтоор бараг дэлхийг бүхэлд
захирч нэгтгэж, шинэчлэж байснаа жижиг ханлиг, ванлиг болж өөр хоорондоо
муудаж хагарч бутраад Манж Чин улс, дараа нь коммунист Зөвлөлтийн
эрхшээлд хэдэн ч жил "зовов" доо. Түүхийн сурвалжаас харахнээ гол
шалтгаан нь бие биенийхээ дээр гарах гэсэн дотоодын зөрчил, түүнийг
дэвэргэж овжин ашигласан гадныхан л хожсон. Азаар халх монголчууд нь
хэдэн мянган хүнээ алдан барин байж одоо тусгаар улс болчихоод өөрийн
эрхэнд "зовж" яваа ч, өвөрмонгол буриад тува гээд тал нь одоо ч бусдын
эрхэнд "жаргаж" л явна. Гэхдээ энэ бол арай өөр асуудал л даа. Гол нь
тусгаар улсаа тунхагласан, халх монголчуудынхаа тухай энд ярьж байна л
даа.

Монгол хүн гэж яг ямар хүн байх ёстой юм? Бид бусдаас юугаар өөр юм, юу бидний бахархал юм гэхээр юу гэж хариулдаг вэ?
Чи муу хөдөөнийх, би лаг хотынх,
хөдөөнийхөн мал руугаа зайл, зуд болохоор та нар тусламж авдаг, бид
яагаад авдаггүй юм гэх мэт яриа гадуур их газар авлаа шүү. Хэвлэлээр ч
талцаж байгаад л үзээд байна. Анзаарахнээ, Пентатаник Академийн нөгөө
Долгион анх нийтийн дуу, дуучдад дургүйцэж хөдөөний соёл, хотын соёл гэж
ялгаварласан ярианаас асуудал дэгдэж эхэлсэн байх. Эсвэл бүүр өмнө Мал
дагавал мал болно гээд ч эхэлсэн байж магад. Хөдөөний муу мал гэж нэг нь
доромж үзээд байдаг, нөгөө нь болохоор Би жинхэнэ монгол, билэг танхай
хөдөөний хүн гээд дуулаад байдаг, хаха. Нэгэнд нь бахархал, нөгөөд нь
доромж байх нь ээ? За энэ ч яахав, хүнийг гарал үүслээр нь уул нь
ялгаварлан гадуурхаж болохгүй гээд хүний эрх мэрх ярих байх, түр орхиё.

Цаашлаад
халх дүрвэд, халх буриад болоод талцаад явчихнаа бас. Дүрвэд хүн хүн
биш, дөрвөн хөл шийр биш, Буриад бол үндэстэн биш ястан гээд баахан
маргалдаад, муудалцаад унасан. Бас л хүнийг яс угсаа, хэл яриагаар нь
гадуурхаж байгаа хэлбэр.

Бүүр
цаашлаад асуудал бүүр ноцтой тал руугаа орлоо шүү. Монгол казак болоод
үндсэн хооронд болоод явчихсан. Баян-Өлгий дэхь казакуудын
тусгаарлагдмал байдлаас эхлээд газар нутаг, яс угсаа, шашин шүтлэг гээд
бүс нутгийн хэмжээнд хүрэхнээ хөөе.

За
тэгээд аймаг хот, сум дүүрэг, хороо байраараа хуваагдаад талцдаг байсан
чинь саяхан бүр төрсөн он жилээрээ хуваагдаад эхлэв шүү, хаха. 90-ээд
онд төрсөн залуусын клуб эдэр гэнэ үү. Тэнэгтэлд ямар хязгаар байх биш
дээ гээд хатуухан хэлчихмээр санагдаж байгаа байхгүй юу. Гадныхан өнгөн
дээрээ монголчууд их ухаалаг ард түмэн гэж хөөргөөд байгаа болохоос
цаанаа шогтой шоолж байдаг нь мэдрэгдээд байх шиг санагддаг.

Гол
нь дээрх янз бүрийн олон бүлгийн аль нэгэнд хамаарч байгаа ч гэсэн яах
аргагүй л та бид тусгаар тогтносон Монгол улсын нэг иргэн, монгол хүн нь
үнэн юм. Гэхдээ жинхэнэ монгол хүн ямар байх ёстой вэ? гээд болохоор яг
таг бэлэн хариулт нь байна уу, хэхэ… Дуучин Жавхлан шиг хэлхэгэр дээл
өмсч гэр шүтснээрээ жинхэнэ монгол болохгүй, Долгион шиг 40мянгатынх
гэж цээжээ дэлдээд ч болохгүй байх, зохиолын дуу сонсдог бай хотын
хөгжим сонсдог ч бай хэнд хамаатай юм, юугаа сонсч, яаж таалах нь тэр
хүний л эрх шүү дээ, хотынх байснаараа хотод төрснөөрөө ч жинхэнэ монгол
болохгүй ээ. Миний бодлоор энд жинхэнэ язгуур монгол зан чанар, ёс
заншил, хүмүүжилийн тухай л яриа болохоос өнгөн талаасаа биш байхаа.

Япон
хүн гэхээр шууд толгойд Самурайн ёс суртахуун, үнэнч шудрага,
хариуцлагатай байдал гэж шууд буудаг шиг Монгол хүн гэхэд буух тэр л
зүйлийг гаргах гээд чадан ядан түүртээд байна л даа.

Эртнээс
монголчуудыг язгуур зан чанараас маань хөндийрүүлж, хүч чадлыг нь
мөхөөхөөр шарын шашинд оруулж, манжийн үед бүхий л үүх түүх, ёс
заншилыг нь мохоож, социйн үед бичиг үсгийг нь хүртэл хольж сольж
бантанг нь хутгаад одоо бүгд овогоо ч мэдэхгүй төөрч будилсаар язгуур
монгол чанараа алдчихсан, одоо ардчилалын үед бүх дэлхий даяарчлагдаад
барууны болон гадны асар их соёлын дайралтанд хэдэн талаасаа довтлуулаад
бүүр ч хэцүүхэн болж байна доо.

Жинхэнэ монгол хүний язгуур
чанараа бид өөрсдөө үүх, түүхээсээ, зан заншилаасаа, үндэсний язгуур
соёл урлагаасаа, нүүдэлчин ахуйгаасаа л ухаж, хөөж олж авахаас өөр
аргагүй.

Одоо бол бараг бүхий л
зүйл яг язгуур монгол чанарынхаа эсрэг чиглээд байгаа мэт санагддаг.
Өнөө үед монголчууд бидний ихэнхи нь төв сууринд амьдарч, суурьшмал
байдлаар иргэншиж байгаагаас бүүр их гээж байгаа. Бахархаж цээжээ
дэлддэг зүйл нь дан ганц Чингис хаан, түүний байлдан дагуулалт. Бид их
хааны үр сад, бид эгэл биш, би Монголд төрсөн хөх толбот монгол хүн энэ
тэр… Тийм л дээ гэхдээ яг язгуур чанар агуулсан жинхэнэ монгол хүн
гэхээр л чадахгүй, би ч мөн ялгаагүй. 🙁

Жишээ нь, Монголчуудын зан заншилаас хүүхдэд цээрлэх 6н зүйл:
Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул
Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул
Басхүү энд монгол хүний индикаторын талаар бичнээс иш татвал:
(…Жинхэнэ
монгол хэл, үгсийн урын сан хайчсан вэ ?. Энэ байсан шүү. Ойрдын
эрдэмтэн огторгуйн далай, равжамба Зая Бандид Намхайжамц (1599-1663)-ын
тод монголд буулгасан бурханы их хөлгөн судар лүү орьё. Хүн бүр
уншуулдаг хийморын санд жишээ нь “…тус амгалангийн цог доор өлзий хутаг
орших болтугай. …гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуа цэцэг дэлгэрэх
болтугай. …бие, эрхтэн, хийморь улам дээш шинэ саран мэт аривдмой… ум
амгалан сайн болтугай .. ” гээд гарна. Ямар уран гоё хэллэг вэ. Ингэхэд
ӨЛЗИЙХУТАГ хэмээх үгийн утга, логикийг бидний хүрээлэлд хэдэн хүн
мэддэг бол ?. Би лав хэлж мэдэхгүй. Жинхэнэ монгол хэллэг, урын сангаа
ингэж бид танихгүй болтол нь гээсэн байна. Өнөөдөр жинхэнэ урын сангаар
шүлэг хэлхэж буй яруу найрагч хэд бол ? …)

мөн энд Монгол эр хүний тухай дурджээ:
(…Монгол
эр хүн бүр хүний ёс жудаг, чанар нүнжиг, ариун цагаан сэтгэл, тулх ноён
нуруу, чалх чадавхи, эрдэм ухаан, тэнгэрлэг хувь тавилантай байхыг хүсч
тэмүүлдэг….
Хулгана, туулай шиг хулчгар, үхэр шиг тэнэг, ноён шиг урваач, нохой шиг
шарваач, шаазгай шиг үглээ, бух шиг мунаг, салхи шиг хөнгөн, бэлэн
Сэнгээ шиг худалч, илжиг шиг хийморьгүй үлбэгэр муухай араншин, зан
чанарыг ёс жудаг, нүнжигтэй сайхан монгол эр хүн үзэн яддаг, үл тэвчдэг
билээ. Сайхан монгол эр хүний есөн сайн чанарт ийн өгүүлсэн байдаг.
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв эе, хайр дурлал
5. Эрхэм төгөлдөр ноён нуруу
6. Өмөг түшиг тулгуур болох чанар
7. Хатан зоригт тэвчээр хатуужил
8. Ханилах арга ухаан
9. Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг

Харин муу эрийн есөн шинж гэвэл:
1. Бор дарсанд шунагч
2. Болчимгүй үгэнд автагч
3. Богд Чингэсийн сургаалд тэрслэгч
4. Үйтэн хуарын өнгөнд автагч
5. Үйлийн хэцүүгээс шантрагч
6. Үр хүүхдээ ад үзэгч
7. Үнэнч ханиа гомдоогч
8. Болох, болохгүй хэргийг сэдэгч
9. Мунхаг мунагт автагч гэжээ….
XIII Далай лам Монгол оронд
морилоход Чин ван Ханддорж 16 настай хүүгээ түүнд бараа болгон эрдэм ном
сургахаар өмнөт хөрш рүү явуулсан байдаг. Далай лам хүүг бараа
бологсдынхоо тоонд оруулан Манжийн эзэн хаанд бараалхуулах гэтэл “ёс
алдсан” гэдэг шалтгаар үнэндээ монгол амьтай тэрслүү эцэгт нь гэсгээл
үзүүлэх зорилгоор хөөрхий хүүг хороосон билээ. Чин ван Ханддорж яаран
довтголсоор Бээжинд очиход хайрт хүүгий нь толгойг царанд тавин
бүтээгээд үүцээр зочилж буй дүр эсгэн даажигнасан аж. Тэрхүү агшинд
вангийн цээж давчдан зүрх нь өмөрч урагдаж байсан ч “Өө энэ чинь та
нарын үүц байна. Би андуурч” гээд “Монхор үрээсээ хагацах хичнээн хэцүү ч
монголоо алдаагүй цагт болноо хө” гэж шивнээд ордны үүдийг саван гарсан
гэдэг. Чин Ван Ханддоржийн энэ эрэлхэг намба төрх, сэтгэлийн хатан
хүлээц тэвчээр, төрийн хүний гүйлгээ ухаан, зориг зүрх, хугарашгүй ноён
нуруу, нумаршгүй цөлх хатуужил сайхан монгол эр хүний цусанд байдаг…)

гэх мэт монгол үндэстний зан чанар,
философи бүгдийг судалж, сурталчилж, омогшуулж, бахархаж явж байж гэмээ
нь л жинхэнэ монгол хүн гэж сая хэлэх эрхтэй болох буй за гээд энэ урт
бодролоо дуусгая.

http://erkhemee2.blogspot.com/