Азийн шилдэг 2000 сургууль

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Азийн шилдэг 2000 сургууль

Азийн шилдэг 2000 сургууль ба бас бусад зүйлс

1 Korea Advanced Inst. of Science & Tech 90.79
2 Pohang University of Science & Tech. (South Korea) 81.07
3 Indian Institute of Technology, Bombay 75.01
4 Indian Institute of Technology, Delhi 73.39
5 Indian Institute of Technology, Madras 72.10
6 Tokyo Institute of Technology* 71.44
7 Indian Institute of Technology, Kanpur 70.59
8 Indian Institute of Technology, Kharagpur 69.82
9 Nanyang Technological University (Singapore) 67.75
10 Taiwan University of Science & Tech* 67.32

Эхний 10 нь гэхэд ийм байна. Дараахь гогцоосоор орж дэлгэрэнгүй хараарай.

http://www.asiaweek.com/asiaweek/features/universities2000/scitech/sci.overall.html

Энэ нэг Энэтхэгийн IIT-нууд гэж хэсэг аймаар сургууль байнаа.
Бүх
хүн л оо мундаг мундаг гэлцдэг хэдий ч… бас яг үнэндээ бүх оюутнууд
нь тийм ч мундаг биш юм шиг над санагдсан. Зэргэлдээ судалгааны өрөөнд
хоёр энэтхэг магистрант байдаг юм. 2-лаа IIT-гаас ирсэн л дээ. Юу хийж
байгаа нь хөрш надад илт харагддаг, бас байнга ярилцдагийг ч хэлэх үү.
Нэг нь бол гайгүй ээ. Овоо юм билээ. Нөгөө нь үнэн найгүй, энгийн юм
хүртэл сэтгэж, хийж чадахгүй (тийм залхуу юм уу, тийм толгой муутай юм
уу мэдэхгүй). Мэдээж хаа хамаагүй нэг газраас ирсэн ч биш, магтсан IIT-г
төгссөн гэхэд арай л гомдмоор баагий даа..

Харин
Солонгост KAIST (Korea Advanced Inst. of Science & Tech), POSTECH
(Pohang University of Science & Tech) гэж хоёр онгироо сургууль байх
юм. Мэдээж Science & Tech талын судалгаа, сургалтаараа Ази тивд
тэргүүлэхээс гадна эдний төгсөгчид нь гэж үнэн аймаар. Энэ хоёр
сургуулаас бакалавр, эсвэл магистрийн диплом авсан солонгосууд АНУ руу
Postgraduate-д сурахаар их явдаг. Ер нь л MIT руу шууд орно доо. Мэдээж
Stanford, Caltech, Princeton, University of California at Berkeley гэх
мэт TOP10-ууд руу ч шууд л ордог.


http://web.mit.edu/iso/stats_06-07/general0607.shtml

Энэ
гогцоосноос харвал MIT-ийн 2006-2007 оны хичээлийн жилд гадаад оюутнууд
(Америк биш) Graduate School-ийн 35.09% хувийг эзэлж байгаа дотроо
хамгийн олон нь Хятад, Солонгос, Канад, Энэтхэг энэ дөрвөн улсаас ирсэн
нөхдүүд байх аж.

Хүн амын тоотой нь харьцуулбал энэ дунд Солонгос, Сингапур хоёр л ялгарч байна.
Үүнд
Ази тивийн номер 1, 2 сургууль KAIST, POSTECH хоёрын сургалт,
төгсөгчдийн чанар үнэхээр гол хувь нэмэр оруулж байгааг дурдууштай.

Хэзээ
монголчууд MIT, Stanford зэрэг TOP сургуулийн гадаад оюутны эзлэхүүнд
эхний 10 улсын тоонд ороод явах юм бол доо. Тэгэхийн тулд Монголын
боловсролын системийн сургалт үнэхээр чанартай, гадаадад өрсөлдөхүйц
хэмжээнд очих ёстой билээ.

Бүгдээрээ дор бүрнээ санаж, шаргуу хичээж явцгаахад тэр цаг мөч удахгүй ирэх болноо гэж миний бие итгэж явна.

Бидний Монголын ухаант үрс маш олон болох болтугай.

http://tegshbayar.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж