Тансаг харшны эзэд бага татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Тансаг харшны эзэд бага татвар төлнө

2013 оноос 1000 квадрат метрээс илүү талбайтай үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн татварыг багасгах болсон талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Станислав Воскресенский Известия сонинд ярьжээ.

С.Воскресенскийн хэлснээр 1000 квадрат метрээс илүү талбайтай сууцанд амьдардаг хүмүүс дундаж давхаргад хамаарахгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээ бага байх хэдий ч тээврийн хэрэгслийн татварын хэмжээ их байх гэнэ. 200-250 морины хүчтэй авто машин эзэмшигчид их хэмжээний татвар төлж эхлэх аж.

Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гоёмсог орд харш, эзэмшил газар, хувийн онгоц, далбаат завь, болон супер авто машинд татвар оногдуулах талаар үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт дээр анх хэлсэн юм.

Гэхдээ хүмүүс ямар нэгэн аргаар бага татвар төлөх бичиг баримт бүрдүүлэх магадлалтай байж болох талаар яамны ажилтнууд болгоомжилж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж