Ус түгээх цэгүүд ажлын хуваарьт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Ус түгээх цэгүүд ажлын хуваарьт шилжлээ

Нийслэлийн гэр хороолол дахь ус түгээх газрууд өнөөдрөөс эхлэн ажлын ердийн хуваарьт шилжээд байна. Өөрөөр хэлбэл, өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажиллаж иргэдэд ус түгээж эхлээд буй юм.

Ус сувгийн удирдах газраас сар шинийн өдрүүдэд дээрх ус түгээх цэгүүдийн ажиллах цагийн хуваарийг гаргаад байсан юм. Ингэхдээ шинийн нэгэнд амарч, шинийн хоёронд 10.00-14.00 цаг, шинийн гурванд 15.00-19.00 цаг хүртэл ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр заагаад байв. Харин энэ хуваарьд өнөөдөр өглөөнөөс эхлэн өөрчлөлт орж ажлын хуваарьт шилжээд буй юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж