
Ус сувгийн удирдах газраас сар шинийн өдрүүдэд дээрх ус түгээх цэгүүдийн ажиллах цагийн хуваарийг гаргаад байсан юм. Ингэхдээ шинийн нэгэнд амарч, шинийн хоёронд 10.00-14.00 цаг, шинийн гурванд 15.00-19.00 цаг хүртэл ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр заагаад байв. Харин энэ хуваарьд өнөөдөр өглөөнөөс эхлэн өөрчлөлт орж ажлын хуваарьт шилжээд буй юм.
Г.Дарь